Мэдээ, Мэдээлэл



 ЭЛЧИН САЙДЫН ЯАМНЫ УРИАЛГА- ХАЛУУНД ХАЛЖ, ХҮЙТЭНД ХӨРЧ ЯВАА МАЛЧИДДАА ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЦГЭЭЕ
Гадаад харилцааны сайд Г.Занданшатар Монгол оронд өвөлжилтийн байдал хүндэрч байгаатай холбогдуулан Улаанбаатар дахь ДТГ, Олон улсын байгууллагуудын төлөөлөгчдөд хандан мэдээлэл хийсэн билээ. 
Монгол  даяар цочмог хүйтэрч, цас их унасны улмаас хөдөө орон нутагт зудын аюул нүүрлээд байна. Ойр ойрхон цасан шуурга болж, уруудсан малынхаа хойноос явсан хүнамь насаа алдаж, их цасанд малын бэлчээр дарагдаад байна.
Улсын онцгой комиссын мэдээгээр одоогийн байдлаар нийт19 аймгийн 198 суманд өвөлжилтийн байдал хүнд, үүнээс 8 аймгийн 94 суманд байдал онцгой хүнд байна. Ихэнх аймгийн нутаг дэвсгэр 50 хүртэлх сантиметр зузаан цасанд дарагдаж, орон даяар 776,7 мянган мал хорогдоод байна. Олон зам даваа цасанд дарагдан боогджээ.

Цаг агаарын урьдчилсан мэдээгээр энэ 1, 2 дугаар саруудад цас нэмэн орж, хүйтний эрч чангарах төлөвтэй байна.Өнгөрсөн жил манай улсын нийт нутаг дэвсгэрийн 70 гаруй хувь нь гантай байсныулмаас манай бэлчээрийн нөөц ихээхэн хумигдсан. Ийм ийм давхар таагүй байдлаас шалтгаалан олон сая мал нэмж хорогдох аюул тулгараад байна. Хамгийн гол хүндрэл дөрөв, тав дугаар сард болно гэж тооцоолжээ.

Амьдралын цорын ганц эх үүсвэр болсон малаа алдах нь малчин айл өрхийн хувьд сүйрэл болно. Эдийн засаг, нийгмийн хор хөнөөл нь төсөөлшгүй билээ. Өнөөгийн үүсээд байгаа нөхцөл байдал нь 1999-2002 онд манай улсад тохиолдож байсан зудыг санагдуулам байгаа бөгөөд тэр зуднаар олон арван хүн амь насаа алдаж, 11 сая мал хорогдсон. 
Хүний амь насыг эрсдэлээс хамгалаахад юуны өмнө дулаан хувцас, зөөврийн цахилгаан болон дулаан үүсгүүр, илчлэг ихтэй хүнс, эмнэлгийн анхан шатны тусламжийн иж бүрдэл, цаашилбал дохиолол, холбооны багаж төхөөрөмж шаардлагатай байна.
Улсын онцгой комиссоос малчдад эд материалын болон сэтгэл санааны тусламж дэмжлэг үзүүлэх аян, хөдөлгөөн өрнүүлэхийг нийт хүн ам, төрийн болон олон нийтийн байгууллагууд, хувийн хэвшлийнхэнд уриалан ажиллаж байна.
Энэхүү уриалгыг Канадад аж төрж байгаа манай иргэд ч мөн анхааралдаа авч амьжиргааны гол эх үүсвэр-малаа алдах аюулд ороод байгаа малчин түмэн- элэг нэгт ахан дүүстээ бололцоогоороо туслах санал, санаачлага гаргана гэж итгэж байна.
Та бүхний мэдээлэлд зориулж Сайд Г.Занданшатарын хийсэн мэдээллийг монгол, англи хэлээр бүрэн эхээр нь танилцуулж байна. Мэдээллийг хамт олон, Канадын байгууллагуудад боломжоороо хүргэж хандаж болох юм. Канадчууд Гаити, Хятад зэрэг оронд гамшиг тохиолдоход өгөөмөр сэтгэлээр тусалж байна.
 
ЭРДЭС БАЯЛАГ, ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙД Д.ЗОРИГТ КАНАД УЛСАД АЙЛЧИЛЛАА

 УИХ-ын гишүүн, Эрдэс баялаг эрчим хүчний сайд Д.Зоригт тэргүүтэй төлөөлөгчид 1 дүгээр сарын 12-16-ны өдрүүдэд Канад Улсад ажлын айлчлал хийв.
ЗАРЛАЛ
Монгол Улсын “Хүний хөгжлийн сангийн тухай” хууль батлагдан иргэнд хувь, хишиг хүртээх ажил улс орон даяар эхлээд байгаа билээ. Иймд энэ сангаас хувь, хишиг хүртээх иргэдийн шинэчилсэн жагсаалтыг гаргахаар тус ЭСЯ ажиллаж байна. Та бүхэн энэхүү хүснэгтэд өөрийн мэдээллийг бичиж mail@mongolembassy.org хаягт бидэн рүү илгээснээр шинэчилсэн бүртгэлд хамрагдаж “Хүний хөгжлийн сан”-гаас өөрийн хувь, хишгээ хүртэх боломжтой болох юм.

ЭЛЧИН САЙДЫН МЭНДЧИЛГЭЭ
 
Канад оронд сурч, хөдөлмөрлөж, аж төрж буй нутаг нэгт Монголчууд Та бүхнийхээ амар амгаланг эрэх ялдамд  ЭСЯ-ны хамт олны өмнөөс болон хувиасаа 2010 оны Шинэ жилийн баярын мэнд өргөн дэвшүүлж, эрүүл энх, сайн сайхныг хүсч, ажил алба, сурлага, хөдөлмөртөө өндөр амжилт гаргахыг ерөөе.
 
Шинэ он гарахыг догдлон хүлээх зуураа Та бүхэн хийж бүтээснээ дүгнэн цэгнэж байгаа биз ээ. Бид ч Та бүхний нэгэн адил улиран өнгөрч буй 2009 оноо тийнхүү үдэж байна. Энэ онд Монгол-Канадын харилцаа, хамтын ажиллагаа томоохон үйл  явдлуудаар дүүрэн байлаа. Үүнд Оюу Толгойн хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурсан явдал зүй ёсоор орно.  Канадын компанитай байгуулсан энэхүү Гэрээ Монгол-Канадын харилцааны цар хүрээ өргөжин тэлэх эдийн засгийн цоо шинэ орчинг бүрдүүлж байна гэж үзэж байна. Ерөнхий сайд С.Батболд УИХ-ын чуулган дээр үг хэлэхдээ, Канадын хөгжлийн загварын талаар онцгойлон дурдаж, тэднээс суралцах, туршлагаа хуваалцах эрмэлзлээ илэрхийлж, Канадын Амбан захирагч Эрхэмсэг хатагтай Мишель Жан миний Итгэмжлэх Жуух бичгийг хүлээн авахдаа, олон талаараа ижил төстэй манай хоёр орон өөрсдийн бололцоондоо тулгуурлан хамтын ажиллагаагаа өргөжүүлэн тэлэх үр ашигтай арга замыг олохын төлөө байгаагаа мэдэгдсэнийг Та бүхэнд сонордуулахад таатай байна.
 
Энэ онд Монгол, Канадын Дугуй ширээний 4 дүгээр уулзалтыг Улаанбаатар хотноо амжилттай  зохион байгуулж, хэд хэдэн  айлчлал амжилттай хэрэгжүүлэв.
 
2010 онд ч хоёр орны харилцааны түүхэнд үлдэхүйц чухал айлчлал, арга хэмжээнүүд хэрэгжүүлнэ гэж төлөвлөж байна. 
 
Канад дахь манай Монголчууд тус тусын холбоогоороо дамжуулан ЭСЯ-тай хамтран ажиллаж ирсэнд талархаж байна. Манай ЭСЯ Онтарио муж,  Монреаль хот дахь Монголчуудын Холбоотой хамтран уулзалт, тэмцээн, өдөрлөг зохион байгуулав. Ванкувер дахь Монголчууд холбоо байгуулснаа мэдэгдсэн байна. ЭСЯ Та бүхэнтэй тогтоосон харилцааны энэ бүх эхлэлийг ямагт дэмжинэ. Иймээс ирэх жил буюу 2010 онд Канад дахь бүх монголчуудыг хамруулсан уулзалт, спортын арга хэмжээ зохиохоор төлөвлөж байна. Та бүхнийг идэвх, санаачлагатай оролцохыг энэ ялдамд уриалъя.
 
Шинэ жилийн баярын мэнд Та бүхэнд дахин хүргэе. Бүгдээрээ сайхан баярлаарай.
 
Элчин сайд Т.Залаа-Уул

 
 

       ЭЛЧИН САЙД Т.ЗАЛАА-УУЛ ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГЭЭ БАРИВ

  Монгол Улсаас Канад Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Түндэвдоржийн Залаа-Уул 2009 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Канадын Амбан захирагч бөгөөд Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Эрхэмсэг хатагтай Мишель Жанд Итгэмжлэх Жуух бичгээ өргөн барив.
 

Элчин сайд Т.Залаа-Уул хатагтай М.Жанд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн чин сэтгэлийн мэндчилгээг уламжилж, Монгол-Канадын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг бүтээлчээр өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө канад нөхөдтэй тууштай хамтран ажиллахаа илэрхийлэн, хоёр орны хамтын ажиллагааг уул уурхайгаас бусад олон салбарт хөгжүүлэх өргөн боломж байгааг дурдав. 
 
Амбан захирагч Мишель Жан Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид мэндчилгээ уламжилж өгөхийг Элчин сайдаас хүсэв. Тэрбээр ИЖБ барьсны дараа хэлсэн үгэндээ, манай хоёр орон өргөн уудам газар нутагтай, хүн ам сийрэг, хүчирхэг хөршүүдтэй, байгалийн баялаг арвинтай, нээлттэй засагтай зэрэг адил төстэй зүйлтэй. Ерөнхий сайд С.Батболд Канад Улсыг өөрийн орны хөгжлийн загвар гэж дурдсан нь манай хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны далайцтай холбоотой гэж ойлгож болох юм. Манай хоёр орон хамтын ажиллагаагаа өргөжүүлэн тэлэх үр ашигтай арга замыг олно гэж итгэж байна гэв.
 
ИЖБ барьсаны дараа Амбан захирагч Элчин сайдтай ганцаарчлан уулзаж найрсгаар ярилцав.
 
Итгэмжлэх Жуух бичиг барихад Канадын ГХОУХД-ын Хойд Азийн товчооны Ерөнхий захирал Филип Калверт, Ёслолын газрын Захирал Роберт Пек, Засгийн газрын Ёслолын албаны дарга Роналд Леме, Амбан захирагчийн ордны албаны хүмүүс, Элчин сайдын гэргий, хүүхдүүд, ЭСЯ-ны дипломат ажилтнууд оролцов.
 
Монгол Улс Канад Улстай 1973 онд дипломат харилцаа тогтоосон. Канад Улс манай оронд өрнөсөн ардчилал, шинэчлэлийг анхнаас нь тууштай дэмжиж ирсэн бөгөөд манай хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа жилээс жилд өргөжиж байна.  
 
Ноён Т.Залаа-Уул Канадад байнга суух Монголын 3 дахь Элчин сайд юм. Тэрбээр Монгол Улсын гадаад харилцааны албанд 30 шахам жил ажилласан, Гадаад хэргийн яам болон ЭСЯ-дад атташегаас газрын захирал, зөвлөх, Түр хамаарагчийн алба хашиж байсан манай улсын туршлагатай дипломатуудын нэг юм. 

             КАНАДЫН ТАЛААС ЭЛЧИН САЙДЫГ ХҮНДЭТГЭН ҮДЛЭЭ

                    МОНГОЛ-КАНАДЫН УРЛАГИЙНХНЫ ХАМТАРСАН 
                                            ТОГЛОЛТ БОЛОВ
Өнгөрсөн 8 дугаар сарын турш Канадын баруун хэсгээр аялан тоглосон манай улсын ардын урлагийн “Алтай Хангай” гурвал Канадын “Туйлын туяа” жааз хөгжмийн  дөрвөлтэй хамтарсан урлагийн тоглолтоо нийслэл Оттава хотноо өндөрлөлөө.   
 
Ийм хамтарсан тоглолтыг санаачлагч нь хатагтай Дебра Расмуссен. Тэрбээр Монгол-Канадын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээний дотор урлагийн төрөл оруулах саналаа тус ЭСЯ болон холбогдох талуудад танилцуулж өргөн дэмжлэг хүлээсэн юм. 
 
Тоглолтыг зохион байгуулахад манай хоёр улсын ЭСЯ-д, Канадын Гадаад хэрэг, олон улсын худалдааны Департамент, deRandt Enterprises компани, Алберта мужийн урлагийн Зөвлөл, Бритиш Колумын Их сургуулийн Ази судлалын институт, Саскатчеваны Их сургууль, Саскатчеваны экспортыг дэмжих байгууллага, Монголын урлагийн зөвлөл гэх мэт олон байгууллагууд дэмжлэг үзүүллээ. 
 
Тоглолтыг зохион байгуулагчдаас гаргасан мэдээнд нэр дурдсан урлагийн хамтлагууд хоёр орныхоо хүн ардын аж амьдрал, уудам нутаг, байгалийн үзэсгэлэнг  хөгжмийн хэлээр илэрхийлж ирсэн баялаг уламжлалтай бөгөөд энэ нийтлэг байдал нь ардын хөгжмийг жааз хөгжимтэй чадмаг хослуулахад түлхэц болж байгааг онцлон тэмдэглэжээ.  Тоглолтыг үзэгчид сэтгэл дүүрэн хүлээн авч байлаа. 
                                                             -оОо-
 
                         Элчин сайд Д.Готов Монреал хотноо ажиллав
 
                            ХХААХҮ-ийн сайд Т.Бадамжунай Канадад 
                                                   
айлчилж байна

 
                            ЭСЯ-наас нутаг нэгтнүүдтэйгээ уулзлаа 
 
                                  
ИРЭЭДҮЙН ГАДААД ХЭРГИЙН ЯАМД 
                                      СЭДЭВТ БАГА ХУРАЛ БОЛОВ
 
Гадаад харилцааны Дэд сайд Б.Болор 6 дугаар сарын 3-4-ний өдрүүдэд Торонто хотноо болсон “Ирээдүйн Гадаад хэргийн яамд” сэдэвт бага хуралд оролцов.   
 
Хуралд оролцогчид Гадаад хэргийн яамдын үйл ажиллагааны чиглэл, түүний удирдлага, зохион байгуулалт, тус албаны өмнө тулгарч буй зорилтуудын талаар ярилцлаа. Улс үндэснийхээ эрх ашиг, дэлхийн энх тайван, аюулгүй байдал, найрамдал түншлэлийг эрхэмлэж ирсэн дипломат үйл ажиллагаа уламжлагдан ирэхийн зэрэгцээ даяаршил, харилцан хамаарал нэмэгдэхийн хирээр олон улсын харилцаа, хүчний тэнцвэрт байдал өөрчлөгдөж байгаа нь орчин үеийн дипломат албаны өмнө шинэ шинэ нөхцөл байдал бий болгож байгааг тэд тэмдэглэж байв. Тухайлбал, дэлхийн дулаарал, цаг уурын өөрчлөлт, терроризм, олон улсын цагаачлал, эдийн засгийн хямрал, цар тахал зэрэг хамтын шийдэл хүлээсэн олон асуудал дипломат үйл ажиллагааны салшгүй хэсэг болж улмаар гадаад хэргийн яамдад энэ зорилтыг амжилттай шийдэх чадвар бүхий мэргэжилтэн, тэднийг бэлтгэх бодлого шаардагдаж байна гэж төлөөлөгчид үзэж байна. Уг хуралд оролцсон ихэнх улсууд Гадаад хэргийн яамныхаа бүтэц, зохион байгуулалтад ямар нэгэн хэмжээгээр өөрчлөлт шинэчлэл хийж байгаа нь дээрх зорилтуудтай холбоотой гэж дурдаж байна.
 
Уг бага хурлыг Канадын Гадаад хэргийн департамент байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулсан бөгөөд энэ арга хэмжээнд Австрали, Англи, АНУ, Бразил, Голланд, Египет, Канад, Испани, Мексик, Монгол, Морокко, Норвеги, ОХУ, Франц, Шинэ Зеланд, Щвейцарь зэрэг орны Гадаад хэргийн дэд сайд нар ирж оролцлоо.
 
Дэд сайд Б.Болор “Гадаад хэргийн яамдын үйл ажиллагааг Засгийн газрын бодлогын тэргүүлэх чиглэлтэй уялдуулах нь” сэдэвт хэлэлцүүлэгт оролцож, санал бодлоо солилцов. Тэрбээр манай ГХЯ-наас Канадын Гадаад хэргийн департаментын 100 жилийн ойд зориулан дурсгасан “Гэрэгэ”-г Канадын Гадаад хэргийн Дэд сайд Леонард Эдвардс-д гардууллаа. Тус хуралд Дэд сайдын хамт Элчин сайд Д.Готов, ЭСЯ-ны Зөвлөх Д.Гансүх нар оролцов. 
  
                                                  -оОо-
 
                        КАНАДЫН ЛИБЕРАЛ НАМ ДАРГАА СОНГОВ
 
            МОНГОЛ, КАНАДЫН ДУГУЙ ШИРЭЭНИЙ УУЛЗАЛТ БОЛЛОО
 
Монгол, Канадын дугуй ширээний дөрөвдүгээр уулзалт 2009 оны 4 дүгээр сарын 13-14-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо болж өндөрлөлөө. Уулзалтад оролцсон манай төлөөлөгчдийг Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д. Зоригт, Канадын төлөөлөгчдийг тус улсын Гадаад хэргийн дэд сайд Леонард Ж. Эдвардс тус тус тэргүүлэв. Талууд Монгол, Канадын хамтын ажиллагаа хоёр талын хүчин чармайлтын үр дүнд “Өргөн хүрээтэй түншлэл”-ийн үзэл санааны дагуу бэхжиж байгааг хоёр тал сэтгэл хангалуун тэмдэглэж, худалдаа, хөрөнгө оруулалт, аюулгүй байдал, сайн засаглал зэрэг салбарт хамтын ажилла-гаагаа өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцов.
 
Хоёр тал дээд хэмжээний харилцан айлчлалуудыг нэмэгдүүлэх, улстөр, эдийн засаг, худалдаа болон хөрөнгө оруулалтын харилцааг бэхжүүлэх хүсэлтэй байгаагаа харилцан нотлохын зэрэгцээ хамтын ажиллагааг уул уурхайгаас гадна боловсрол, барилга, хөдөө аж ахуй байгаль орчин зэрэг салбарт өргөжүүлэн хөгжүүлэх бололцоог эрэлхийлэхийн чухлыг онцлон тэмдэглэв. Хоёр тал олон улсын тавцанд, нэн ялангуяа НҮБ, олон талт бусад байгууллагын хүрээнд хамтын ажиллагаагаа бэхжүүлэх хүсэлтэй байгаагаа харилцан нотлов.
 
Талууд Дугуй ширээний энэ удаагийн уулзалт хоёр орны хамтын ажиллагааг  хөгжүүлэн бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой үйл явдал болсныг санал нэгтэй тэмдэглэж,  дараачийн уулзалтыг 2011 онд Оттава хотноо зохион байгуулахаар тогтлоо.
 
Уулзалтын хүрээнд Монгол, Канадын уул уурхайн салбарын төлөөлөгчдийн нээлттэй уулзалт боллоо.
 
Монгол Улсын Ерөнхий сайд С.Баяр Канадын төлөөлөгчдийн тэргүүнийг хүлээн авч уулзаж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцлаа. 
  
              КАНАДЫН САЙН САНААНЫ ЭЛЧҮҮД МОНГОЛД ОЧНО 

 
             
2008 ОНД МОНГОЛ-КАНАДЫН ХАРИЛЦААНД БОЛСОН                                                  ОНЦЛОГ ҮЙЛ ЯВДЛУУД
  
          
МОНГОЛ, КАНАДЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД НАР ИЛГЭЭЛТ
                                              СОЛИЛЦОВ
 
             
ОТТАВАД ДИПЛОМАТ ХАРИЛЦААНЫ 35 ЖИЛИЙН ОЙД

           ЗОРИУЛСАН ХҮЛЭЭН АВАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ
 
                       ЭЛЧИН САЙД БОЛОВСРОЛЫН ХАМТЫН 
                           
АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ЯРИЛЦАВ

 
             
МОНГОЛ, КАНАДЫН ХООРОНД ДИПЛОМАТ ХАРИЛЦАА  

ТОГТООСНЫ 35 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ДУГУЙ ШИРЭЭНИЙ

                                ЯРИЛЦЛАГА БОЛОВ
  
                    ВАНКУВЕРИЙН МОНГОЛЧУУДТАЙ УУЛЗАВ
 
                       МОНГОЛ, КАНАДЫН ГАДААД ХЭРГИЙН 
                                 
САЙД НАР УТСААР ЯРИВ

            
                  
 КАНАДАД ПАРЛАМЕНТЫН СОНГУУЛЬ БОЛЖ, 
  
КОНСЕРВАТИВ НАМ ДАХИН ЦӨӨНХИЙН ЗАСГИЙН ГАЗАР БАЙГУУЛАВ


                   ЕРӨНХИЙ САЙД С.БАЯР НҮБ-ЫН ЕРӨНХИЙ
                     АССАМБЛЕЙН ЧУУЛГАНД ОРОЛЦОВ

 
 ...НҮБ-ыг төвөө болгосон олон талт хамтын ажиллагааны механизмаар дамжуулан даян дэлхийн үйл хэрэгт бодит хувь нэмрээ оруулах, дэлхийн эдийн засгийн интеграцчилалд идэвхтэй оролцох нь Монгол Улсын гадаад бодлогын тулгын чулуу байсаар байх болно...
 
                         КАНАДЫН ЭЛЧИН САЙД ИТГЭМЖЛЭХ
                                   ЖУУХ БИЧГЭЭ БАРИВ

 
 Канад Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай А.Биолик 2008 оны 9 дүгээр сарын 2-нд Монгол Улсын Ерөнхийлөгч Намбарын Энхбаярт Итгэмжлэх Жуух бичгээ барилаа. Элчин сайд А.Биолик Канадаас Монгол Улсад суурин сууж байгаа анхны Элчин сайд юм.
 
Энэ оны 4 дүгээр сарын 18-нд Калгари хотноо болсон Хойд Америк, Монголын Бизнесийн Зөвлөлийн уулзалт дээр канадын Улаанбаатар хотноо Худалдааны төлөөлөгчийн газраа нээхээр зарласан бөгөөд цаашид ЭСЯ болгон өргөжүүлэх юм. 
 
                                                    -оОо-
            
                      ЭЛЧИН САЙД Д.ГОТОВ КАНАДЫН САСКАЧЕВАН
                                      МУЖИД АЖИЛЛАЛАА
 
2008 оны 4 дүгээр сарын 17-18-нд Калгари хотноо болсон Хойд Америк, Монголын Бизнесийн Зөвлөлийн 18 дахь удаагийн уулзалтад оролцохоор явах замдаа Элчин сайд Д.Готов, ЭСЯ-ны Зөвлөх Д.Гансүх нар Канадын Саскачеван мужийн Саскатүүн хотод ажиллалаа.
 
Тэрбээр Саскачеваны Их сургуулийн Хөдөө аж ахуйн Коллежийн хамтын ажиллагааны асуудал эрхэлсэн ажилтан, Монголын ХААИС, Саскачеваны Их сургуулийн хамтран хэрэгжүүлж буй Төслийн удирдагч Пол Стивенстэй уулзаж, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов. Төслийн шугамаар Саскачеваны Их сургуульд манай 10 гаруй оюутан сурч байна.
 
Тус Их сургуулийн удирдлагууд Монгол оюутнууд хичээл номондоо мэрийлттэй, эх орондоо очоод мэргэжлийн дагуу ажиллаж байгаад сэтгэл хангалуун байдаг талаар ярьж байв. Элчин сайд Саскачеваны Их сургуулийн салбарыг Монголд нээх боломжийн талаар тус сургуулийн Засгийн газар хоорондын асуудал эрхэлсэн албаны захирал Пегги Шмейстэртэй мөн ярилцаж, санал солилцов.
 
Монгол оюутнуудтай уулзан ярилцаж, санал хүсэлтийг нь сонсож, хичээл сургуульдаа шамдан сурч, тавьсан зорилтдоо хүрэхийн төлөө ажиллаарай гэв.
 
 Мөн Саскачеван мужийн Саскпауер /Saskpower/ компаний албаны хүмүүстэй уулзаж, хүн ам сийрэг, газар нутаг томтой шазар эрчим хүч дамжуулах, түгээх талаар хэрэгжүүлж ирсэн тус мужийн туршлагатай танилцах, улмаар Монголоос мэргэжлийн хүмүүсийн баг ирүүлэх талаар ярив. Тус мужид нэг фазтай цахилгаан дамжуулах шугамыг амжилттай нэвтрүүлсэн юм байна.
 
Түүнчлэн хөдөө аж ахуйн тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг, нийлүүлдэг Моррис компаний удирдлагуудтай уулзав. Элчин сайд Монгол Улсын Засгийн газар Атрын 3 дугаар аян эхлүүлсэн тухай болон хүнсний аюулгүй байдлыг хангах үүднээс дотоодын үйлдвэрлэл, түүний дотор хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар танилцуулав. Тус компанийн төлөөлөгчид 4 дүгээр сарын сүүлчээр Монголд очиж ажиллах гэж байгаагаа ярилаа. Одоогоор Монголын Гачуурт компани Моррисын тоног төхөрөөмжийг авч хэрэглээд байгаа юм байна.
 
                                                             -оОо-
 
                               БАТЛАН ХАМГААЛАХЫН АТТАШЕ 
                                       ИТГЭМЖЛЭЛЭЭ АВЛАА

 
Вашингтон дахь ЭСЯ-наас Канадад хавсран суух Батлан хамгаалахын атташе, Хурандаа Д.Баярсайхан 3 дугаар сарын 31-нд Канадын Үндэсний батлан хамгаалах департамент (БХД)-аас зохион байгуулсан Итгэмжлэл авах ёслолд оролцож, үүрэгт ажилдаа орлоо.
 
Хурандаа Баярсайханыг БХД-ын Цэргийн боловсон хүчний газрын захирал, Бригадын генерал хатагтай Линда Колвел хүлээн авч уулзав. Мөн тус департаментын албаны хүмүүс, Оттава дахь Батлан хамгаалахын атташе нарын нийгэмлэгийн дэд тэргүүн нар хүлээн авч уулзлаа.
 
Монгол Улс Канадын Цэргийн тусламжийн хөтөлбөрт 2004 оноос албан ёсоор хамрагдаж ирсэн. 2007-2008 оны санхүүгийн жилд манай улсаас 23 цэргийн албан хаагч авсан. 2008-2009 онд 26 хүн авахаар төлөвлөсөн байна.