МОНГОЛ-КАНАДЫН ХАРИЛЦАА

Монгол Улс 1973 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Канад Улстай дипломат харилцаа тогтоосон.
 
Манай улс 1998 оны 3 дугаар сарын 20-нд Торонтод Ерөнхий консулын газраа нээсэн. 2001 онд ЕКГ-ыг өргөтгөж, мөн 12 дугаар сарын 1-нд Оттава хотноо ЭСЯ-аа албан ёсоор нээсэн. Одоогоор Канадын 6 мужид Монгол Улсын Өргөмжит консулууд ажиллаж байна. Канадын тал 1997 оны 12 дугаар сарын 1-нд Монголд ажиллах Өргөмжит Консулаа томилсон. Канадын Засгийн газар Улаанбаатар хотноо Худалдааны төлөөлөгчийн газраа нээх тухайгаа албан ёсоор зарлаад байна.
 
Канад бол 1990-ээд онд Монгол оронд өрнөсөн ардчилал, шинэчлэлийг тууштай дэмжиж, тусалж ирсэн орнуудын нэг юм. Манай хоёр орон “Өргөн хүрээтэй түншлэл”-ийн хүрээнд харилцаа, хамтын ажиллагаа хөгжүүлэхээр дээд хэмжээнд тохиролцсон.