• user warning: Can't open file: 'cache_menu.MYI' (errno: 145) query: SELECT data, created, headers, expire FROM cache_menu WHERE cid = '0:mn' in /includes/database.mysql.inc on line 172.
  • user warning: Can't open file: 'cache_menu.MYI' (errno: 145) query: LOCK TABLES cache_menu WRITE in /includes/database.mysql.inc on line 172.
  • user warning: Can't open file: 'cache_menu.MYI' (errno: 145) query: UPDATE cache_menu SET data = 'a:4:{s:10:\"path index\";a:189:{s:19:\"admin/settings/i18n\";s:2:\"47\";s:24:\"admin/settings/i18n/main\";i:-2;s:28:\"admin/settings/i18n/language\";i:-3;s:17:\"admin/build/block\";s:2:\"14\";s:22:\"admin/build/block/list\";i:-5;s:27:\"admin/build/block/configure\";i:-6;s:24:\"admin/build/block/delete\";i:-7;s:21:\"admin/build/block/add\";i:-8;s:31:\"admin/build/block/list/box_grey\";i:-9;s:37:\"admin/build/block/list/box_cleanslate\";i:-10;s:29:\"admin/build/block/list/marvin\";i:-11;s:31:\"admin/build/block/list/minnelli\";i:-12;s:33:\"admin/build/block/list/pushbutton\";i:-13;s:30:\"admin/build/block/list/garland\";i:-14;s:33:\"admin/build/block/list/bluemarine\";i:-15;s:32:\"admin/build/block/list/chameleon\";i:-16; in /includes/database.mysql.inc on line 172.
  • user warning: Can't open file: 'cache_menu.MYI' (errno: 145) query: DELETE FROM cache_menu WHERE cid = '0:mn' in /includes/database.mysql.inc on line 172.

Улс төр

 Амбан захирагч: Албан ёсоор Их Британийн Хатан хаан Канад Улсын тэргүүн ба Амбан захирагч нь Хатан хааны бие төлөөлөгч юм. Амбан Захирагчийг аль нэг улс төрийн намаас бус гол төлөв дипломат буюу цэргийн албан хаагчдаас сонгон Ерөнхий сайдын саналын дагуу Хатан хаан Канадын англи, францчуудаас ээлжлэн томилдог байна. Амбан захирагчийг томилолтын хугацаа хуулиар 5 жил байдаг. Амбан захирагч нь Канадын төрийн тэргүүн бөгөөд Засгийн газартай байр сууриа зохицуулан ажилладаг. Одоогийн Амбан Захирагч хатагтай Мишель Жан Канадын 27 дахь Амбан захирагч бөгөөд үүрэгт ажилдаа 2005 оны 9 дүгээр сарын 27-ноос орсон. Амбан захирагч:
 
1. Канад Улсад Их Британийн Хатан хааныг төлөөлнө. Парламентыгзарлан хуралдуулах, тараах эрхтэй. Гэхдээ шийдвэрийг Ерөнхий сайд гаргаж, Амбан захирагч хэрэгжүүлнэ. Аль нэг нам сонгуульд дийлэнх олонхийн санал аваагүй буюу Ерөнхий сайд нас барсан тохиолдолд Ерөнхий сайдыг томилох асуудлыг Амбан захирагч бие даан шийдвэрлэнэ.
2. Канадын тусгаар тогтнолын илэрхийлэл байна. Тэрбээр гадаад орнуудад төрийн тэргүүний хувиар айлчилна, гадаадын төрийн тэргүүн нарыг хүлээн авна. Элчин сайд, бүрэн эрхт төлөөлөгч нарын Итгэмжлэх жуух бичгийг хүлээж авна. Канадын зэвсэгт хүчний дээд командлагч байна.
3. Төрийн дээд шагналыг олгоно.
4. Канад Улсын үндэсний нэгдмэл байдлын илэрхийлэл байна.
 
Парламент: Канадын парламентын дээд танхим Сенат бүс нутаг, мужуудыг төлөөлсөн 105 гишүүнтэй. Тэд 75 нас хүртлээ Сенатынгишүүн байх эрхтэй. Сенатын Спикер болон гишүүдийг Ерөнхий сайдын зөвлөмжөөр Амбан захирагч томилдог. Нийтийн танхим нь 305 гишүүнтэй. Гишүүд нь 5 жилийн хугацаатай сонгогддог. Нийтийн танхимын Спикерийг тус танхимын гишүүд дотроосоо нууцаар санал хурааж сонгодог. Төсөв мөнгөний холбогдолтой хуулийн төслийг зөвхөн Нийтийн танхим санаачлана. Хуулийн төслийг хоёр танхим хоёулаа баталснаар хүчин төгөлдөр болно. Парламентын чуулган жил бүрийн 9 дүгээр сард эхлэж, дундаа завсарлагатайгаар 6 дугаар сар хүртэл үргэлжилдэг.
 
Парламентын байшингуудыг 1859-1866 онд барьж байгуулсан байна. Парламентын ордон баруун, төв, зүүн гэсэн 3 хэсэгтэй. Төв хэсэгт Сенат болон Нийтийн танхимын хурлын танхимууд байдаг.
 
Засгийн газар: Холбооны Засгийн газрыг сонгуульд ялсан улс төрийн нам эмхлэн байгуулна. 2006 оны 1 дүгээр сарын 23-нд болсон парламентын сонгуулиар Консерватив нам хамгийн олон суудал авч цөөнхийн засгийн газраа байгуулсан. Ерөнхий сайд Стефен Харпер 2006 оны 2 дугаар сард томилогдож кабинетын гишүүдийн хамт тангараг өргөсөн. Засгийн газар нийт 27 яамтай. Парламентын нарийн бичгийн дарга нар нь гол төлөв засгийн газрын гишүүн байдаг. Тэднийг парламентын гишүүд дотроос Ерөнхий сайд томилдог. Засгийн газрыг Ерөнхий сайд толгойлно. Амбан захирагч Ерөнхий сайдыг томилох буюу сонгуульд ялсан намын тэргүүнийг засгийн газраа эмхлэн байгуулахыг санал болгоно. Ерөнхий сайд нь ихэвчлэн Нийтийн Танхимын гишүүн байдаг. Парламентын гишүүн биш хүн Ерөнхий сайдаар томилогдож болно. Гэхдээ богино хугацаанд Парламентын гишүүн болох ёстой аж. Ерөнхий сайд сонгуулиар  суудлаа алдсан ч нам нь парламентад олонхи байгаа тохиолдолд албан тушаалдаа сайд хэвээр байх боломжтой ба харин парламентын гишүүнээр дахин сонгогдох шаардлагатай. Ерөнхий сайдын сонгон авсан кабинетын гишүүдийг Парламент хэлэлцэж батална.

Канадын Дээд шүүх: Канадын Дээд шүүх 1875 онд байгуулагдсан бөгөөд эдүгээ Дээд шүүхийн хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулж байна. Дээд шүүх байгуулах тухай хуулийн төслүүдийг 1896, 1870 онд тус тус өргөн барьж байсан боловч дэмжлэг аваагүй түүхтэй юм байна. Канадын Дээд шүүх Ерөнхий шүүгч, 8 шүүгчийн бүрэлдэхүүнтэй ажилладаг. Шүүгчдийг Ерөнхий сайд санал болгож, Амбан захирагч томилдог уламжлалтай. Харин 2006 оноос шүүгчдийг томилох горимд өөрчлөлт оруулж, Нийтийн танхимын бүх намын төлөөлөл оролцсон хороо 3 цагийн хугацаанд нэр дэвшсэн шүүгчдээс асуулт асууж байхаар болсон байна. Гэвч уг Хороо нэр дэвшигчдэд хориг тавих эрх эдлэхгүй, нэр дэвшигчийг санал болгох, нэрийг татах бүрэн эрх Ерөнхий сайдад үлдэнэ. Шүүгчдийн тэтгэвэрт гарах нас нь 70-75.
 
Ерөнхий шүүгч Амбан захирагч нас барах, албан үүргээ гүйцэтгэх чадваргүй болох, 1 сараас дээш хугацаагаар эх орондоо байхгүй байх тохиолдолд түүнийг орлоно.
 
Одоогийн Ерөнхий шүүгчээр Хатагтай Беверли Мак Лаклин ажиллаж байна. Тэрбээр энэ албан тушаалд 2000 онд томилогдсон. 1989 оноос Дээд шүүхийн шүүгчээр ажиллаж байсан. Мөн Канадын Үндэсний хууль эрх зүйн институтын Захирлуудын Зөвлөлийн дарга, Хатан хааны Зөвлөлийн гишүүн зэрэг нэр хүндтэй албуудыг хашдаг. Канадын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч жилд 278 400 канад доллар, шүүгчид 257 800 канад долларын цалин авдаг аж.   
 
Улс төрийн намууд: 2006 оны 1 дүгээр сарын 23-нд болсон парламентын сонгуульд Консерватив нам (Conservative Party) 36,3%, Либерал нам (Liberal Party) 30,2%, Шинэ Ардчилсан нам (New Democratic Party) 17,5%, Кэбекийн блок (Quebec block) 10,5%, Ногоонтны нам (Green Party) болон бусад нам 5,5%-ын санал тус тус авсан.