МОНГОЛ УЛСЫН ТУХАЙ

Монгол Улсын Их хурал 2008 оны 2 дугаар сарын 1-нд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар бий болсон Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогыг баталсан. Үндэсний хөгжлийн цогц бодлого” нь монгол хүний хөгжлийг хангах, улс орны эдийн засаг, нийгэм, шинжлэх ухаан, технологийг эрчимтэй хөгжүүлэх, соёл иргэншлийг түгээн дэлгэрүүлэхэд чиглэж байна.
 
Тус бодлогын хүрээнд хувийн хэвшил тэргүүлсэн эдийн засгийн эрчимтэй өсөлт, монгол хүний хөгжил, түүний дотор боловсрол, эрүүл мэнд, түүнчлэн шинжлэх ухаан, технологи, байгальорчны тогтвортой хөгжлийг тэргүүлэх чиглэл болгож, хүнийг оюунжуулж, чадваржуулах замаар Мянганы хөгжлийн зорилтын биелэлтийг хангах, өндөртехнологи, байгаль орчинд халгүй үйлдвэрлэл, үйлчилгээг эрхэмлэн өсөлтөө хангадаг мэдлэгт суурилсан эдийн засагтай болох, иргэддээ үйлчилдэг, хүний эрх, эрх чөлөөг хангадаг, авлига, хүнд суртлаас ангид ардчилсан төрийн тогтолцоог төлөвшүүлэх замаар Монгол Улсын бүрэн эрхт байдлыг хамгаалан бэхжүүлж, дундаж хөгжилтэй улс болгох зорилтууд тавигдаж байгаа юм.
 
Үндэсний хөгжлийн цогц бодлогод Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг хоёр үе шаттайгаар хэрэгжүүлэхээр зорьж байгаа бөгөөд 2007-2015 онд Мянганы хөгжлийн зорилтуудыг хангах, эдийн засгийг эрчимтэй хөгжүүлэх, 2016-2021 онд мэдлэгт суурилсан эдийн засагт шилжих гэсэн үндсэн зорилтыг тавьсан юм.