КОНСУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ


“Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах тухай” Монгол Улсын хуулийн 9 дүгээр зүйлийн 5 дугаар заалтын дагуу "Гадаадад удаан хугацаагаар болон цагаачлан суугаа Монгол Улсын иргэн тус улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газарт хаягийн бүртгэл хийлгэж байх үүрэгтэй" тул Та бүхэн бүртгэлийн хуудсыг бөглөн Элчин сайдын яаманд ирүүлнэ үү. Ийнхүү бүртгэлтэй байх нь Та бүхний эрх ашгийг хамгаалах, шаардлагатай тусламж, дэмжлэг үзүүлэхэд дөхөмтэй байдаг болно.