НҮҮР

Манай ЭСЯ-ны веб хуудсанд тавтай зочлохыг уръя.
 
Бид энэхүү вэб хуудсаар дамжуулан Монгол-Канадын харилцаа болон өөрийн орны уншигчдад Канадын тухай, гадаадын уншигчдад Монголын тухай аль болох түлхүү мэдээлэл хүргэхийг зорилоо. Эдгээр мэдээ мэдээлэл Канад Улсын тухай илүү танин мэдэх, ойлгох, хоёр орны ард түмнүүдийн найрсаг харилцааг өргөжүүлэхэд тустай байна гэдэгт гүн итгэлтэй байна. Түүнчлэн веб хуудсандаа өөрийн орны иргэдэд үзүүлэх төрөл бүрийн консулын үйлчилгээ, гадаадын иргэд зориулсан визийн холбогдолтой мэдээллийг багтаалаа.   
 
Монгол-Канадын харилцаа жилээс жилд өргөжин тэлж байна. Энэ оны хувьд гэхэд манай хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой тохиож байгаа билээ. Канадын Засгийн газар Улаанбаатар хотноо Худалдааны төлөөлөгчийн газраа нээхээр шийдвэрлэснээ 2008 оны 4 дүгээр сард зарласан. Мөн Монгол Улсад суурин суух Элчин сайдаа томилоод байна. Канадын компаниуд Монголын уул уурхайн салбарт 250 сая гаруй ам.долларын хөрөнгө оруулалт хийгээд байгаа бөгөөд хамтын ажиллагааг урт удаан хугацаанд хөгжүүлэхээр талууд нягт хамтран ажиллаж байна.
 
Манай ЭСЯ та бүхэнд шаардлагатай илүү мэдээлэл хүргэх, дэмжлэг үзүүлэхийн төлөө ажиллаж байна. Энэ ялдамд энэ веб хуудсыг сайжруулах, хоёр орны ард түмнүүдийн ойр дотно харилцааг гүнзгийрүүлэхэд чиглэсэн санал бодлоо бидэнтэй харамгүй хуваалцана гэж итгэж байгаагаа илэрхийлмүү.
 
Манай сайтад зочилсонд талархаж байна.
 
 
Элчин сайд Д.Готов