Канадын парламентын сонгууль

2008 оны 10 дугаар сарын 14-нд Канадын парламентын 40 дэх удаагийн сонгууль болж, 308 суудалтай Нийтийн Танхимд эрх баригч Консерватив нам -144 суудал /38 хувь/, Либерал нам-77 суудал /27 хувь/, Кэбекийн Блок нам- 48 суудал /10 хувь/, Шинэ ардчилсан нам-37 суудал /18 хувь/, бие даагч -2 суудлыг тус тус авлаа. Ногоон нам суудал аваагүй боловч нийт саналын 7 хувийг авчээ. Энэ удаагийн сонгуулиар эрх баригч Консерватив нам олонхийн Засгийн газар байгуулах том зорилт тавьсан юм. Гэвч тэд олонхи болоход шаардлагатай 155 суудал авч чадаагүй бөгөөд дахин цөөнхийн Засгийн газраа байгуллаа. Энэ удаагийн сонгуулийн ирц 58 хувь байсан нь Канадын сонгуулийн түүхэнд гарч байгаагүй бага үзүүлэлт юм байна. Ирц ийм доогуур байгаа нь сонгогчид улс төрөөс залхсан байдалтай байгааг харуулж байна гэж шинжээчид дүгнэжээ.
Энэ удаагийн сонгуулийн үр дүнг 2006 оны сонгуулийнхтай харьцуулахад Консерватив нам 1 хувийн санал илүү авсан, Либерал нам 4 хувийн санал алдсан, Шинэ ардчилсан нам 1 хувийн санал нэмсэн, Кэбекийн Блок намын 10 хувийн санал хэвээр байна. Ногоон намд өгсөн санал 2 хувиар дээшилсэн байна.