ЭЛЧИН САЙД БОЛОВСРОЛЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ЯРИЛЦАВ

Монгол Улсаас Канд Улсад суугаа Элчин сайд Д.Готов энэ 11 дүгээр сарын 15-18-ны өдрүүдэд Ванкувер хотноо ажиллалаа. 
Тэрбээр Бритиш Колумби мужийн Дээд боловсролын Сайд ноён Мурей Коуэл /Зураг дээр Элчин сайд Д.Готовын хамт/, Бритиш Колумбын Их сургуулийн Бизнес-ийн сургуулийн Декан Даниел Музыка, Симон Фрейзерийн Их сургуулийн дэргэдэх Бизнесийн сургуулийн Гадаад харилцаа эрхэлсэн Гүйцэтгэх захирал Рик Колборн нартай уулзаж, хоёр орны их, дээд сургуулиудын хооронд хэлхээ холбоо тогтоох, оюутан солилцох зэрэг асуудлыг тавьж, хамтран ажиллах боломжийн талаар ярилцлаа. Уулзсан хүмүүс хамтарч санхүүжилт олох, Монголын компаниудын удирдах албан тушаалтнуудад бизнесийн удирдлагын чиглэлээр тусгайлсан сургалт явуулж болох, цаашилбал монголын талтай хамтарч бизнесийн чиглэлийн сургалтын хөтөлбөр зохион явуулах боломжтой талаар санал бодлоо хэлж байв.
 
Канадын Ази, Номхон далайн Сангийн Гүйцэтгэх Захирал хатагтай Жил Прайстай уулзаж, Сангийн шугамаар явуулж буй үйл ажиллагаандаа Монголыг түлхүү хамруулах боломжийгхайж ажиллахыг хүсэв. АНД-н Сангаас Канадын Ази, Номхон далайн орнуудтай явуулж буй бодлого, үйл ажиллагааны талаар судалгаа хийж, санал зөвлөмжөө Засгийн газартаа танилцуулдаг юм.
 
-оОо-