35 ЖИЛИЙН ОЙД

МОНГОЛ, КАНАДЫН ХООРОНД ДИПЛОМАТ ХАРИЛЦАА
ТОГТООСНЫ 35 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН
ДУГУЙ ШИРЭЭНИЙ ЯРИЛЦЛАГА БОЛОВ
 
2008 оны 11 дүгээр сарын 14-17-ны өдрүүдэд Кана-дын Ванкувер хотноо бол-сон “Орчин цагийн Монгол Улс: Шилжилт, хөгжил, нийгмийн өөрчлөлтүүд ” сэдэвт олон улсын бага хурлын үеэр Монгол-Канадын хооронд дипломат харилцаа тог-тоосны 35 жилийн ойд зориулсан Дугуй ширээний ярилцлага зохион байгуулав. 
 Элчин сайд Д.Готов Хойд Америк-Монголын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар болсон энэхүү Дугуй ширээний ярилцлагын гол илтгэлийг тавьж хэлэлцүүллээ. Тэрбээр Монгол Улсын эдийн засаг, нийгмийн өнөөгийн байдал, Монгол-Канадын харилцааны түүх болон хамтын ажиллагааны өнөөгийн байдал, төлвийн талаар танилцууллаа. Элчин сайд Канад Улс манай оронд өрнөсөн ардчилал, өөрчлөлт шинэчлэлтийг анхнаас нь тууштай дэмжиж ирснийг онцлон тэмдэглэж, хоёр орны хамтын ажиллагааг дээд хэмжээнд харилцан тохиролцсоны дагуу “Өргөтгөсөн түншлэл”-ийн түвшинд хүргэх боломж бололцооны талаар ярилаа. Ярилцлагад оролцсон Канадын Гадаад хэрэг, олон улсын худалдааны Департамен-тын Туслах дэд сайд Кен Санкүист хэлсэн үгэндээ Монгол Канадын хооронд бие биедээ татагдах нийтлэг эрх ашиг, хэлхээ холбоотой ойртон ажиллах олон сэжүүр байдгийг дурдлаа. Тэрбээр мөн Канад Улс Монголын “гуравдагч хөршүүдийн” нэг болохын төлөө байдгаа тэмдэглэв.    
 
Ярилцлагад оролцогчид манай хоёр орон байгаль цаг уур, хөдөө, аж ахуй, уул уурхай зэрэг эрхэлж буй аж ахуй зэргийн ижил төстэй байдал, ардчилал, хүний эрхийг дээдэлсэн нийтлэг эрх ашигтаа тулгуурлан хамтран ажиллах боломж байгааг тэмдэглэж байв. Дугуй ширээний ярилцлагад УИХ-ын гишүүн Д.Энхбат, Хойд Америк-Монголын Биз-несийн Зөвлөлийн Ерөнхийлөгч С.Сандерс, ЭСЯ-ны Зөвлөх Д.Гансүх, Канадын ГХОУХД-ын Хойд Азийн Товчооны Монголыг хариуцсан менежер Т.Эдвардс, Канадын Бритиш Колумби муж дахь  Өргөмжит консул Т.Роббинс, Канадын Ази, Номхон далайн Сангийн Зөвлөх П.Эванс нарын 40 гаруй төлөөлөгч оролцож, санал бодлоо илэрхийлэв.
 
Бага хуралд оролцогчдод Гадаад харилцааны сайд С.Батболдоос ирүүлсэн илгээлтийг танилцуулав.
 
Дээр дурдсан бага хурал дээр шилжилтийн үеийн шашин шүтлэг, боловсрол, эрүүл мэнд, хүрээлэн буй орчин ба тогтвортой хөгжил, мэдээлэл, харилцаа холбооны технологийн хэрэглээ, нүүдлийн мал аж ахуй, хүн амын шилжилт хөдөлгөөн, хотжилт, ардчиллын үнэ цэнэ, эмэгтэйчүүдийн сонгууль дахь оролцоо, төрийн захиргааны байгууллагуудын үүрэг хариуцлага ба авилга зэрэг өргөн хүрээтэй асуудлуудаар холбогдох хүмүүс илтгэл, мэдээлэл хийж, тулгарч буй хүндрэл бэрхшээлийг хэрхэн оновчтой шийдвэрлэх талаар санал бодлоо танилцуулж, хэлэлцүүлсэн нь манай орны өнөөгийн байдлыг илүү гүнзгий танин мэдэх, хамтран ажиллах зорилго чиглэлээ зөв тодорхойлоход чухал ач холбогдолтой болж байгааг оролцогчдод тэмдэглэж байв.
 
Бага хуралд дэлхийн 10 гаруй орноос монгол судлаачид, эрдэмтэд, Монголтой хамтран ажилладаг байгууллагуудын 80 орчим төлөөлөгчид ирж оролцжээ.  
 
-оОо-