| Services for Mongolian
Citizens
МОНГОЛ УЛСЫН ИРГЭДИЙН АНХААРАЛД!
Канадад нэг сараас дээш хугацаагаар оршин суугаа
Монгол иргэн бvр ЭСЯ-нд бvртгvvлсэн байх нь доорхи
vйлчилгээг тvргэн шуурхай vзvvлэхэд тустай болохыг
анхаарна уу ! <Бvртгэлийн хуудсыг> эндээс vзнэ vv
1.Гадаад паспорт сунгахгvй
Шинэ загварын гадаад паспорт гарсантай холбогдон
2002 оны 11 дvгээр сарын 15-ныг хvртэл олгож байсан
энгийн гадаад паспортад сунгалт хийхийг зогсоосон.
Шинэ паспортыг Иргэний бvртгэл мэдээллийн улс
/ИБМУТ/-ын тєв олгоно. Энгийн гадаад паспорт шинээр
авахад анкет 3,4х4,5 хэмжээтэй, цагаан дэвсгэртэй
єнгєт зураг 3 хувь, 25 ам.доллар, хуучин паспорт
/vрэгдvvлсэн бол эрх бvхий байгууллагын тодорхойлолт/,
паспорт авах єргєдєлийг бvрдvvлж ЭСЯ-нд ирvvлнэ.
ЭСЯ уг материалыг ИБМУТ-д хvргvvлнэ.
Єргєдєл бусад материалыг биеэр авч ирж мєн болно.
Єргєдєлд оршин суугаа хаяг, утасны дугаараа тодорхой
бичсэн байх шаардлагатай.
2. Эх орондоо буцах замын хуудас
Паспорт алдагдаж vрэгдэх, хvчингvй болгох тохиолдолд
шинээр паспорт авах боломжгvйгээр эх орондоо буцах
шаардлага гарвал ЭСЯ буцах замын хуудас олгоно.
Тус баримт бичиг нь бичигдсэн єдрєєс хойш 3 сарын
хугацаатай байдаг. Єєрєєр хэлбэл бичсэн єдрєєс
хойш 90 хоногийн дотор Монголын хилээр нэвтрэн
орсон байна. Энэ хуудсаар єєр ямарч улс оронд
аялах боломжгvй.
3. Нотариатын тодорхойлолт Банкны
магадлагаа, хувийн бичиг баримт, єргєдлийн vнэн
зєвийн тодорхойлолт, хаягийн тодорхойлолт, диплом,
жолооны vнэмлэх зэрэг баримт бичгийн орчуулгыг
нотариатаар баталгаажуулахын тулд уг баримт бичгийн
эх хувь болон орчуулгыг авч ирнэ эсвэл шуудангаар
ирvvлнэ. Нотариатын vйлчилгээний хураамж: нэгж
бичиг баримт бvрт 15 кан доллар байна. Нэгж бичиг
баримт бvрийг гурав хvртэл хувиар хийж болно.
Нотариатын vйлчилгээ нь бие даасан шинэ ямарч
тодорхойлолт гаргахгvй, гагцхvv тодорхойлж буй
баримт бичиг нь жинхэнэ тамгатай, vнэн зєв болохыг,
эсвэл уг єргєдєл нь тvvн дээр гарын vсэг зурсан
хvнийх мєн болохыг, тамга гарын vсэг нь vнэн эсвэл
орчуулга зєв болохыг баталгаажуулах жишээтэй юм.
4. Бичиг баримтаа ЭСЯ-нд ирvvлэх
Бичиг баримтыг шуудангаар илгээх буюу биеэр ЭСЯ-нд
авч ирж болно. Шуудангаар илгээсэн тохиолдолд
буцах дугтуйг (Self addressed, prepaied envelope)
vнэн зєв хаяглаж, тєлбєрийг урдчилан тєлж, бичиг
баримтынхаа хамт илгээх шаардлагатай. Шуудангаар
илгээсэн иргэний бичиг баримт, ялангуяа паспорт
vрэгдэх тохиолдолд Канадын визийг нєхєн авах нь
ихээхэн бэрхшээл, чирэгдэлтэй болох тул бичиг
баримтаа Федерал Експресс, Канада Пост-ын Експресс
мэйл мэтийн байнгын хяналттай шуудангаар явуулж,
бас ийм шуудангийн буцах дугтуй илгээх нь зvйтэй.
Хэрэв хямд ердийн шуудан ашиглах бол зохих тєлбєрийг
хийж, баталгаажуулах нь чухал.
5. ЭСЯ-нд заавал биеэр ирэх шаардлага
Мєнгє, хєрєнгийн эрх шилжvvлэх, гэрлэх, гэрлэлт
цуцлахтай холбогдолтой єргєдлийг заавал консулын
хажууд єєрийн гараар бичиж, баталгаажуулна.
7. Єргєдєлд заавал бичих зvйл Оршин
суугаа хаяг, утасны дугаар.
8. Нотариатын vйлчилгээ саатах vндэслэл
Шаардлагатай бичиг баримт бvрдээгvй буюу уг хvнтэй
холбоо барих бололцоогvй байх.
9. Консулын vйлчилгээний тариф Эндээс
vзнэ vv
10. Хvvхдийн тэтгэмж олгох талаар
Хvvхдэд тэтгэмж олгох, хvvхэд, гэр бvлд мєнгєн тусламж vзvvлэх тухай
хуулинд зааснаар гадаадад тvр амьдарч байгаа 0-18 насны хvvхэд сар бvр 3000,
2006 оны 1 дvгээр сарын 1-нээс хойш тєрсєн хvvхэд нэг удаа 100000 тєгрєг авах
эрхтэй. Хvvхдийн эцэг, эх, асран халамжлагч нь хvvхдийн тєрсний гэрчилгээний
нотариатаар гэрчлvvлсэн хуулбар, асран халамжлагчийнх нь иргэний vнэмлэхний
нотариатаар гэрчлvvлсэн хуулбар, сум, дvvрэг, хорооны засаг даргын
тодорхойлолт, єрхийн эмчийн тодорхойлолт, сургуулийн, цэцэрлэгийн тодорхойлолт,
дипломат болон консулын тєлєєлєгчийн газрын тодорхойлолтыг бvрдvvлэн харьяа дvvрэг,
аймаг, сумынхаа халамж vйлчилгээний хэлтэс, нийгмийн ажилтнаар дамжуулан авах
юм. Энэ мєнгєн тэтгэмжийг зєвхєн Монгол Улсын нутаг дэвсгэр дээр олгоно.
Шаардлагатай бичиг баримтыг энэ ондоо багтаан єгвєл 7 дугаар сарын 1-нээс
хойшхи бvх сарын мєнгийг нєхєн олгоно, харин 2007 он гараад єгвєл єгсєн єдрєєс
тооцон олгох юм байна.
|